Сул орон тоо зарлагдлаа.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын дагуу ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал […]
НАМРЫН НОГООН ӨДРҮҮД ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” үзэсгэлэн худалдаа энэ сарын 15-ны өдөр зохион байгуулагдана.
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Дахын Готовын цолны хүндэтгэлийн арга хэмжээ
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Дахын Готовын цолны хүндэтгэлийн арга хэмжээ 09 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулагдана.
Иргэдийн анхааралд:
2023.06.05-2023.07.21-ний хооронд иргэний үнэмлэх захиалсан иргэдийн цахим үнэмлэх ирсэн тул УЛСЫН БҮРТГЭГЧЭЭС ирж авна уу. Жич: Өөрийн биеэр авах боломжгүй нөхцөлд итгэмжлэгдсэн хүнээр авуулж болно. Улсын бүртгэгч Б.Адьяа /99519973/
ТАЛАРХАЛ: Сүхбаатар Аймгийн түүхт 81 жилийн ойн баяр наадамд уран мэхийг уралдуулан барилдаж түрүүлэн “АЙМГИЙН АРСЛАН” цол хүртсэн Нүдэн багийн харьяат Ганзоригийн Мөнх-Эрдэнэ таньд халуун баяр хүргэе. Улсын цолтон болох ерөөлийг өргөн дэвшүүлье.
08 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдах Ганзоригийн Мөнх-Эрдэнийн “Аймгийн арслан” цолны хүндэтгэлийн наадамд нутгийн зон олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Баяр наадмаар анхаарах зүйлс:
Уяач болон уралдаанч хүүхдийн бүртгэлийг 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 12:00-17:00 цаг, 07 дугаар сарын 09-ний өдрийн 12:00-22:00 цагийн хооронд бүртгэнэ. Нааадмын өдрүүдэд бүртгэл хийхгүй тул бид бүхний […]
Малчдын анхдугаар чуулга уулзалт зохион байгуулагдлаа.
ОНГОН СУМЫН МАЛ СҮРЭГ 2016 ОНООС ХОЙШ ОГЦОМ ӨСӨЖ, БЭЛЧЭЭРИЙН ДААЦ 2 ДАХИН ХЭТЭРЧЭЭ Сүхбаатар аймгийн Залуучуулын холбоо, Онгон сумын ЗДТГ, сумын Залуучуудын холбоо […]