СҮХБААТАР АЙМАГ ОНГОН СУМ

АЛБАН ЁСНЫ ЦАХИМ ХУУДАС

ФЭЙСБҮҮК ХУУДАС

ОНХСАНГИЙН МЭДЭЭЛЭЛ

Малчдын анхдугаар чуулга уулзалт зохион байгуулагдлаа.

ОНГОН СУМЫН МАЛ СҮРЭГ 2016 ОНООС ХОЙШ ОГЦОМ ӨСӨЖ, БЭЛЧЭЭРИЙН ДААЦ 2 ДАХИН ХЭТЭРЧЭЭ

             Сүхбаатар аймгийн Залуучуулын холбоо, Онгон сумын ЗДТГ, сумын Залуучуудын холбоо хамтран “Малчдын анхдугаар чуулган”-ыг зохион байгуулжээ. Чуулганд урилгаар УИХ-ын гишүүн Н.Ганибал, Монгол Улсын СГЗ, цаг уурч Д.Шагдарсүрэн, ХААИС-ийн багш, тэргүүлэх зэргийн малзүйч, доктор н.Энхманлай зэрэг төрийн болон салбарын удирдах түвшний зочид оролцож, холбогдох мэдээллийг өгч, малчдын дуу хоолойг сонсжээ.
Сум орон нутгийн нийгмийн хөгжлийн чиг ханадлагад нийцсэн цаг уурын өөрчлөлт, байгаль экологийн өөрчлөлтөд дасан зохицсон, хүний сөрөг хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулсан ухаалаг МАА эрхлэх шаардлага зайлшгүй тулгараад байна. Энэ чиглэлэийн арваин туршлагаа хуваалцах хэрэгцээ шаардлага ч бий болоод байна. Тиймээс анхдугаар чуулганы онцлог, ач холбогдол их гэдгийг зохион байгуулагчид тодотгов.
УИХ-ын гишүүн Н.Ганибал чуулганыг нээж хэлсэн үгэндээ, малчдын орлогыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг үнэд хүргэх хэрэгцээ шаардлага бий. Ингэхийн тулд эхлээд малчид тоонд бус чанарт анхаарч, эрчимжсэн МАА бий болгох шаардлагатай. Нөгөө талаар малчид малаа даатгуулах, учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, цаашлаад өөрсдийнхөө нийгмийн баталгааг хангаж эрүүл мэнд, нийгмийн даатгалаа сайн дураараа төлж хэвших ёстой. Харин үүний дараа төр бодлогын түвшинд анхаарч ажиллах боломжтой. Үүний тулд ч Монгол Улсын Засгийн газар, Их хуралд тогтмол малчдын өмнөөс өөрийн байр сууриа илэрхийлж байгаа. Энэхүү чуулганаас гарсан санал санаачлагыг уламжилж, нийтлэг асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө үз, үзэл бодлоо илэрхийлж ажил хэрэг болгохын төлөө ажиллана гэв.
Онгон сум жилийн эцэст 383,1 мянган толгой мал тоолуулжээ. Энэ нь 2016 оноос хойш огцом буюу 34,5 дахин өссөн үзүүлэлт аж. Үүнтэй холбоотойгоор бэлчээрийн даац 2 дахин хэтэрч, нийт малчдын 70 орчим хувь нь тогтмол отроор нутаглах болжээ. Орон нутгийн зүгээс МАА-н салбартаа өнгөрсөн хугацаанд 546,5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бол 2023 онд 119 сая төгрөгийг төсөвлөсөн байна.
Facebook
Twitter
Email
Print

Бусад мэдээлэл

Сул орон тоо зарлагдлаа.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйл, “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын дагуу ЗДТГ-ын Байгаль орчны хяналтын улсын байцаагч, Жижиг дунд үйлдвэрлэл, хоршооны асуудал

Дэлгэрэнгүй »

“Жишиг хашаа” тендерийн урилга дахин нийтлэгдлээ.

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арванхоёрдугаар  хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаар тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн 41,000,000 төгрөгөөр хийгдэх ” ЖИШИГ

Дэлгэрэнгүй »