НАМРЫН НОГООН ӨДРҮҮД ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “НАМРЫН НОГООН ӨДРҮҮД” үзэсгэлэн худалдаа энэ сарын 15-ны өдөр зохион байгуулагдана.
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Дахын Готовын цолны хүндэтгэлийн арга хэмжээ
Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар Дахын Готовын цолны хүндэтгэлийн арга хэмжээ 09 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулагдана.
“Жишиг хашаа” тендерийн урилга дахин нийтлэгдлээ.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арванхоёрдугаар хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаар тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн 41,000,000 төгрөгөөр хийгдэх ” ЖИШИГ […]
Их булаг багийн төв барих тендерийн урилга нийтлэгдлээ.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит аравдугаар хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 03 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Орон нутгийн хөгжлийн сангийн 96,757,000 төгрөгөөр хийгдэх “БАГИЙН ТӨВИЙГ НҮҮЛГЭН […]
Үйл ажиллагааны ил тод байдалтай доорхи линк дээр даран танилцана уу.
https://www.facebook.com/profile.php?id=100075698212611
2023 оны төсөвт өөрчлөлт орлоо.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит арванхоёрдугаар хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 05 дугаар тоот тогтоолоор 2023 оны төсөвт өөрчлөлт орууллаа. Өөрчлөгдсөн төсөвтэй доорхи линкэн дээр даран танилцана […]
Иргэдийн анхааралд:
2023.06.05-2023.07.21-ний хооронд иргэний үнэмлэх захиалсан иргэдийн цахим үнэмлэх ирсэн тул УЛСЫН БҮРТГЭГЧЭЭС ирж авна уу. Жич: Өөрийн биеэр авах боломжгүй нөхцөлд итгэмжлэгдсэн хүнээр авуулж болно. Улсын бүртгэгч Б.Адьяа /99519973/
ТАЛАРХАЛ: Сүхбаатар Аймгийн түүхт 81 жилийн ойн баяр наадамд уран мэхийг уралдуулан барилдаж түрүүлэн “АЙМГИЙН АРСЛАН” цол хүртсэн Нүдэн багийн харьяат Ганзоригийн Мөнх-Эрдэнэ таньд халуун баяр хүргэе. Улсын цолтон болох ерөөлийг өргөн дэвшүүлье.
08 дугаар сарын 09-ний өдөр зохион байгуулагдах Ганзоригийн Мөнх-Эрдэнийн “Аймгийн арслан” цолны хүндэтгэлийн наадамд нутгийн зон олон та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Баяр наадмаар анхаарах зүйлс:
Уяач болон уралдаанч хүүхдийн бүртгэлийг 2023 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 12:00-17:00 цаг, 07 дугаар сарын 09-ний өдрийн 12:00-22:00 цагийн хооронд бүртгэнэ. Нааадмын өдрүүдэд бүртгэл хийхгүй тул бид бүхний […]